Wednesday, October 9, 2013

Манай малын арьсны бүтэц их онцлогтой, ноолууртай адил давуу талтай

"Хос аз" ХХК-ийн захирал Н.Зоригттой Арьс ширний салбарт
тулгамдаж байгаа асуудлаар ярилцлаа.
- Арьс ширний салбарт ажилладаг хүний хувьд тулгамдаж байгаа асуудал юу байгааг хэлж өгөхгүй юу?
Манайх бол арьсны орон хэдий ч дэлхийн хэмжээнд байгаа түүхий эд, арьстай харьцуулахад маш бага хувийг эзэлдэг. Гэхдээ манай малын арьсны бүтэц маш онцлог, ноолууртай адил давуу талтай. Дэлхийн бөмбөрцөг дээр манайх шиг дөрвөн улирал тэнцүү орон байхгүй. улирал цаг агаар нь арьсны бүтцэд маш сайнаар нөлөөлдөг. Дулааны  мэдрэмжтэй арьс нь томорч жижгэрч, мэдрэмтгий мал ганцхан монголд л байдаг.