Монголын Үндэсний түүхийн музей өчигдөр хөл ихтэй байлаа. Энэ зуны хувьд тэнд өдөрт 1000-3000 хүн үйлчлүүлдэг болсон аж. Түүхт олон ой давхцсан жил тохиож байгаа нь Үндэсний музей ачаалалтай ажиллах шалтгаан болсон бололтой. Үүнээс гадна Дэлхийг тойрон аялаж буй "Чингэс хаан" үзэсгэлэн тус музейд тавигдаж байгаа юм. Хоёр жилийн өмнөөс АНУ-ын Хьюстен, Сан Хосе, Денвер хот болон Сингапурт гарч 300 гаруй мянган хүний хүртээл болсон "Чингэс хаан" үзэсгэлэн өнгөрсөн сарын 10-нд Монголд "буудаллажээ".
Музейн Эзэнт гүрний танхим руу явахад зам шатны ханан дээр Чингэс хааны хэлсэн үгнүүдийг ишлэл болгосон харагдана. "Хөвгүүд минь ээ! Миний амьдрал дэлхийг байлдан дагуулахад хэт ахар байлаа. Миний хийж гүйцээгүйг гүйцээх үүргийг та нарт үлдээе" гэсэн үгийг орчуулагчид гадаадын жуулчдад тайлбарлаж байгаатай таарав.
Музейн Эзэнт гүрний танхим руу явахад зам шатны ханан дээр Чингэс хааны хэлсэн үгнүүдийг ишлэл болгосон харагдана. "Хөвгүүд минь ээ! Миний амьдрал дэлхийг байлдан дагуулахад хэт ахар байлаа. Миний хийж гүйцээгүйг гүйцээх үүргийг та нарт үлдээе" гэсэн үгийг орчуулагчид гадаадын жуулчдад тайлбарлаж байгаатай таарав.
Танхимд Монголын эзэнт гүрний түүхтэй холбогдолтой 150 гаруй үзмэрийг дэлгэжээ. Ерөнхийдөө гадаадад гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон АНУ-ын судлаач Дон Лессемийн хамтарч гадаадад гаргасан "Чингэс хаан" үзэсгэлэнгийн зарим үзмэрийг буцаан авчирсан аж. Мөн Үндэсний номын сан, цэргийн музей зэргээс авсан XIII зуунтай холбоотой үзмэрүүдийг ч дэлгэсэн байлаа. Танхимд хөтөч, тайлбарлагч байсангүй. Монголын үндэсний музейн менежерийн яриагаар дүрс, дууны технологи, компьютер ашигласан учраас тайлбарлагч шаардлагагүй гэнэ.
Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Тухайлбал, шалан дээр Чингэс хааны дайлаар мордож байсан улсуудыг газрын зураг, он сар зэрэг мэдээлэл солигдоно. Мөн хаданд Эзэнт гүрний түүхтэй холбоотой баримтуудыг дэлгэжээ. Өргөн дэлгэцийн телевизээр "Чингэс хаан" уран сайхны киноны Чингэсийн дүрд тоглосон жүжигчинг тал бүрээс нь харуулах юм. "Чингэс хаан иймэрхүү хүн байсан болов уу" гэдэг утгаар таниулж буй нь тэр гэнэ. Ерөнхийдөө үзэсгэлэнгийн ерөнхий дизайн, чимэглэлийг АНУ-ын мэргэжилтэн Дэвид Томпсан хийж, мэргэжилтнээр нь Ричард Беизер ажилласан юм байна. Компьютер, дуу, дүрсний технологи ашигласнаараа дэлхийн стандартыг хангасан үзэсгэлэн болсныг музейн удирдлага хэлж байсан.
Шилэн хоргонд 13-15 дугаар зууны хувцас, зэр зэвсэг, гоёл чимэглэлийн үзмэрүүдийг дэлгэжээ. Тухайлбал, XIII зууны монгол цэргийн ширэн хуяг, ялтсан гутал л гэхэд барагтай бол сум нэвтрэхээргүй харагдана. Ялтсан гуталны түрий завсар нимгэн ялтас төмөр хавчуулжээ. Мөн хосгүй үнэт үзмэрт тооцогдох гэр тэрэгний цөн тэнд байна. Зэрвэс харахад дугуй төмөр мэт харагдах боловч XIII зуунд Монголд төмөрлөгийн үйлдвэр хөгжчихсөн байсныг харуулж буй үзмэр гэнэ. Мөн алтан бугуйвчны хэв, танан чимэглэлтэй аяганы хагархай зэрэг өмнө нь монголчуудын үзэж байгаагүй үзмэрүүдийг дэлгэжээ. Тодруулбал, Хархорум хотод газар тариалан эрхэлж байсныг гэрчлэх ооль, анжисын хошуу тэнд байна. Мөн "Монгол" булшнаас гарсан хамгийн эртний үйлийн хайчийг үзэгчид нэлээд сонирхож байсан.
Үзэсгэлэнгийн талаар Монголын Үндэсний музейн дэд захирал Л.Жаргалаас тодрууллаа.
-Үзмэрүүдээс гадна тайлбар баримт нэлээд дэлгэсэн нь ямар учиртай юм бэ?
-Чингэс хааны байлдан дагууллын гол утга учир юунд байсныг Чингэс хаан байлдан дагуулахдаа биш агуу их соёлыг түгээгч байсныг гэрчлэх баримт бичгүүдийг дэлгэсэн байгаа. Тухайлбал, одоогийнхоор төрд хүнийг сонгохдоо маш том шалгуур тавьдаг байж. Мөн байгалийг хэрхэн хамгаалахыг сургадаг байсан. Булаг, шанд руу цагаа хийхгүй, удган модыг огтолбол ямар үр дагавар гарахыг зааж сургаснаараа Чингэс хаан дэлхийд өвөө үлдээсэн.
-Жуулчид музейд энэ үзэсгэлэнг голчлон сонирхож байгаа бололтой.
-Монгол Улсыг Чингэс хаанаар төсөөлдөг. Тиймээс ч Монголд Чингэс хааных нь тухай үзэсгэлэн гарсанд олзуурхаж байна. Хөтөчүүд ч жуулчдад үүнийг сайн тайлбарлаж байх шиг байна. Үүнээс гадна монголчууд ч их үзэж байна.
-Хувь хүмүүсээс авсан үзмэр хэр олон байна вэ?
-Америкийн иргэний хувь цуглуулагчийн үзмэр анх удаа тавигдаж байгаагаараа онцлог байна. XIII зууны үеийн монгол цэргийн дуулга, хуяг, бүс, гутал зэрэг хувь хүний цуглуулга ирсэн байгаа. Музейн үзмэр болон хувь цуглуулагчдын мөнгөн зооснуудыг дэлгэсэн. Тухайлбал, Нямаа гэдэг хүний цуглуулгаас авсан Хубилай хааны үеийн цаасан мөнгөн тэмдэгт бүрэн эхээрээ бий.
-Хувь цуглуулагчдын үзмэрийг музейд үлдээх боломж бий юү?
-Байхгүй. Даатгалын гэрээтэйгээр түр тавиулаад буцааж авна.
-Хосгүй үнэт үзмэр хэр олон байна вэ?
-Ялтсан гутал, монгол гэр тэрэгний цөн, язгууртны дээл зэрэг хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэсэн байгаа.
-Танайхаас өөр музейн ямар үзмэрүүдийг авчирсан бэ?
-Чингэс хааны үеийн угийн бичиг, Юан гүрний үеийн судрыг Үндэсний номын сангаас, цэргийн дуулга зэргийг Монгол цэргийн музейгээс, шаазан ваар эдлэлийг яаж хийж байсныг харуулах үзмэрүүдийг Хархорум музейгээс авчирсан.
-Үзмэрүүд хадгалах орчин нь шаардлага хангаж байгаа юу. Агааржуулалт, гэрэл гээд үзмэр хадгалах шаардлага өндөр байх?
-Өөрийнхөө хэмжээнд орчныг нь бүрдүүлж байгаа. Шаардлага хангаж байгаа гэхэд бас хэцүү. Гэхдээ манай барилга музейн зориулалттай болохоор харьцангуй гайгүй гэсэн юм.
"Чингэс хаан" үзэсгэлэн аравдугаар сарын 10-ыг хүртэл үргэлжлэх юм байна. Өмнөх жилүүдэд үйлчлүүлэгчдийн 60 гаруй хувь нь гадаадынхан байсан бол энэ жил эсрэгээрээ монголчууд музейд очих нь их болжээ. "Чингэс хаан" үзэсгэлэн тавьж байгаатай холбогдуулан тус музей тасалбарынхаа үнийг нэмсэн гэнэ. Гэхдээ жуулчид, монголчууд ялгаагүй 5000 төгрөгөөр үзэсгэлэн болон бусад үзмэрийг үзэх боломжтой аж.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭРГэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ
No comments:
Post a Comment