Sunday, April 12, 2015

Ялалтын баяр

Удахгүй Ялалтын баяр болох нь дээ. Бидний үеийнхний сэтгэл зүрхэнд ойр баяр

Thursday, April 2, 2015

Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай

Н.Зоригт: Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай

Wednesday, March 4, 2015

XOC-A3 XXK

Хос Аз ХХК-ий захирал Н.Зоригт

Thursday, January 8, 2015

Арьс, ширний холбооны УЗ-ийн гишүүн Зоригт

-Монголд үйлдвэрлэдэггүй утас, зүү зэргийг гаалийн татвараас чөлөөлж өгөөч. Дотоодод үйлдвэрлэж байгаа бүх төрлийн хүүхдийн хувцсыг НӨАТ-аас чөлөөлж өгмөөр байна. Ажлын байр өргөтгөхөд хөрөнгө мөнгө гаргаж өгдөг баймаар байна.

Thursday, October 9, 2014

Гутлын зах зээл, үйлдвэрлэл

Н.Зоригт: Жилдээ 150000 хос гутал үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад $3сая шаардлагатай

Tuesday, June 17, 2014

Н.Зоригт: Хүүхэд залуусдаа зориулсан чанартай, загварлаг пүүзийг удахгүй үйлдвэрлэнэ.

Үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг маш том үйл хэрэг мөн эх орондоо оруулж буй асар том хувь нэмэр билээ. Хос Аз гэвэл Монгол Улсын хүчний байгууллагууд андахгүй. Учир нь дотооддоо цэрэг, цагдаа гээд хөдөлмөр хамгааллын гутлыг үйлдвэрлэдэг компани юм. Чанарын шаардлага, эрүүл ахуйд нийцсэн бүтээгдэхүүнээрээ танигдсан Хос Аз компаний захирал Н.Зоригтыг энэ удаагийн Баялаг бүтээгч буландаа урьж оролцууллаа.
-Та өөрийгөө уншигчиддаа товч танилцуулахгүй юу?
-1982 онд Чех улсад гутлын сургууль төгссөн. Дизайнер мэргэжилтэй. 1982-1997 оны хооронд Гутал ХК-д ажиллаж байсан. Энэ хугацаанд гутлын үйлдвэрийн зохион бүтээгч, ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байлаа. 1992 оноос эхэлж манай гутлын үйлдвэр дээр Италийн тусламжтайгаар шинэ үйлдвэр баригдахад үйлдвэрийн даргаар ажиллаж байлаа. 1997 онд хувьчлал эхэлж хувийн үйлдвэрээ анх байгуулж байсан. Тухайн үед нэг сайн оёдолчин, хоёр гуталчинтай, өөрөө загвараа зохион бүтээдэг байсан даа.