Удахгүй Ялалтын баяр болох нь дээ. Бидний үеийнхний сэтгэл зүрхэнд ойр баяр
Sunday, April 12, 2015
Thursday, April 2, 2015
Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай
Wednesday, March 4, 2015
Thursday, January 8, 2015
Thursday, October 9, 2014
Tuesday, June 17, 2014
Н.Зоригт: Хүүхэд залуусдаа зориулсан чанартай, загварлаг пүүзийг удахгүй үйлдвэрлэнэ.
Үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг маш том үйл хэрэг мөн эх орондоо оруулж буй асар том хувь нэмэр билээ. Хос Аз гэвэл Монгол Улсын хүчний байгууллагууд андахгүй. Учир нь дотооддоо цэрэг, цагдаа гээд хөдөлмөр хамгааллын гутлыг үйлдвэрлэдэг компани юм. Чанарын шаардлага, эрүүл ахуйд нийцсэн бүтээгдэхүүнээрээ танигдсан Хос Аз компаний захирал Н.Зоригтыг энэ удаагийн Баялаг бүтээгч буландаа урьж оролцууллаа.
-Та өөрийгөө уншигчиддаа товч танилцуулахгүй юу?
-1982 онд Чех улсад гутлын сургууль төгссөн. Дизайнер мэргэжилтэй. 1982-1997 оны хооронд Гутал ХК-д ажиллаж байсан. Энэ хугацаанд гутлын үйлдвэрийн зохион бүтээгч, ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байлаа. 1992 оноос эхэлж манай гутлын үйлдвэр дээр Италийн тусламжтайгаар шинэ үйлдвэр баригдахад үйлдвэрийн даргаар ажиллаж байлаа. 1997 онд хувьчлал эхэлж хувийн үйлдвэрээ анх байгуулж байсан. Тухайн үед нэг сайн оёдолчин, хоёр гуталчинтай, өөрөө загвараа зохион бүтээдэг байсан даа.
Wednesday, October 9, 2013
Манай малын арьсны бүтэц их онцлогтой, ноолууртай адил давуу талтай
- Арьс ширний салбарт ажилладаг хүний хувьд тулгамдаж байгаа асуудал юу байгааг хэлж өгөхгүй юу?
Манайх бол арьсны орон хэдий ч дэлхийн хэмжээнд байгаа түүхий эд, арьстай харьцуулахад маш бага хувийг эзэлдэг. Гэхдээ манай малын арьсны бүтэц маш онцлог, ноолууртай адил давуу талтай. Дэлхийн бөмбөрцөг дээр манайх шиг дөрвөн улирал тэнцүү орон байхгүй. улирал цаг агаар нь арьсны бүтцэд маш сайнаар нөлөөлдөг. Дулааны мэдрэмжтэй арьс нь томорч жижгэрч, мэдрэмтгий мал ганцхан монголд л байдаг.