Monday, October 24, 2016

Best Shoes

Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн 2016 - үзэсгэлэн, худалдаанд ХОС АЗ ХХК арьс ширний салбарын ШИЛДЭГ ГУТАЛ үйлдвэрлэгчээр шалгарлаа.
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо, Монголын Ноос, Ноолуурын Холбоо, МХҮХ Холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НООС НООЛУУР, ХЭВЛЭЛ, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН 2016 үзэсгэлэн худалдаанд ХОС АЗ ХХК-ийн коллекци өндөр чанар, загвар дизайнаараа шалгарсан тул 2016 оны арьс ширний салбарын ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ээр өргөмжлөж ГРАН ПРИ цом, өргөмжлөлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн гардуулан олголоо.

Friday, May 13, 2016


Монгол улсын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгаа ШИЛДЭГ ХАМТ ОЛОНДОО баяр хүргэе! 

Wednesday, May 4, 2016

Үйлдвэрийн Видео танилцуулга

Монгол хүний сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн хүүхдийн гутлын шинэ загварууд худалдаанд гарлаа.
Хаяг: Гэгээнтэн цогцолборын 2 давхарт Хос Аз хүүхдийн гутлын дэлгүүр.

Утас: 88677326, 99804781
70006803

Sunday, May 1, 2016

Nanyam Natsagnyam Namkhai

Итали гутал шиг чанартай мөртлөө 10 дахин бага үнэтэй гутал хийдэг Монгол гутлын үйлдвэр. 
Үйлдвэрийн эзэн Зоригоо инженерд Баяр хүргэе! Бахархаж байна шүү. 
Зоригоо ах Италид гутлын үйлдвэрт зохион бүтээгч инженерээр 2 жил ажиллаж Барууны технологийн нууцыг сурч ирсэн. Энэ бол гутлын импортыг хаах Алтан боломж!
http://khos-az.cross.mn/
Гэгээнтэн shopping center-д Хос Аз ХХК-ийн гутал гээд асуугаарай
Салбар бүрд ийм мундаг Steve JOBS шиг Алтан гартай баялаг бүтээгчид бгаа. Удахгүй нэг нэгээр нь гаргаж ирнэ ээ!

Sunday, April 12, 2015

Ялалтын баяр

Удахгүй Ялалтын баяр болох нь дээ. Бидний үеийнхний сэтгэл зүрхэнд ойр баяр

Thursday, April 2, 2015

Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай

Н.Зоригт: Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай

Wednesday, March 4, 2015

XOC-A3 XXK

Хос Аз ХХК-ий захирал Н.Зоригт

Thursday, January 8, 2015

Арьс, ширний холбооны УЗ-ийн гишүүн Зоригт

-Монголд үйлдвэрлэдэггүй утас, зүү зэргийг гаалийн татвараас чөлөөлж өгөөч. Дотоодод үйлдвэрлэж байгаа бүх төрлийн хүүхдийн хувцсыг НӨАТ-аас чөлөөлж өгмөөр байна. Ажлын байр өргөтгөхөд хөрөнгө мөнгө гаргаж өгдөг баймаар байна.

Thursday, October 9, 2014

Гутлын зах зээл, үйлдвэрлэл

Н.Зоригт: Жилдээ 150000 хос гутал үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад $3сая шаардлагатай

Tuesday, June 17, 2014

Н.Зоригт: Хүүхэд залуусдаа зориулсан чанартай, загварлаг пүүзийг удахгүй үйлдвэрлэнэ.

Үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг маш том үйл хэрэг мөн эх орондоо оруулж буй асар том хувь нэмэр билээ. Хос Аз гэвэл Монгол Улсын хүчний байгууллагууд андахгүй. Учир нь дотооддоо цэрэг, цагдаа гээд хөдөлмөр хамгааллын гутлыг үйлдвэрлэдэг компани юм. Чанарын шаардлага, эрүүл ахуйд нийцсэн бүтээгдэхүүнээрээ танигдсан Хос Аз компаний захирал Н.Зоригтыг энэ удаагийн Баялаг бүтээгч буландаа урьж оролцууллаа.
-Та өөрийгөө уншигчиддаа товч танилцуулахгүй юу?
-1982 онд Чех улсад гутлын сургууль төгссөн. Дизайнер мэргэжилтэй. 1982-1997 оны хооронд Гутал ХК-д ажиллаж байсан. Энэ хугацаанд гутлын үйлдвэрийн зохион бүтээгч, ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байлаа. 1992 оноос эхэлж манай гутлын үйлдвэр дээр Италийн тусламжтайгаар шинэ үйлдвэр баригдахад үйлдвэрийн даргаар ажиллаж байлаа. 1997 онд хувьчлал эхэлж хувийн үйлдвэрээ анх байгуулж байсан. Тухайн үед нэг сайн оёдолчин, хоёр гуталчинтай, өөрөө загвараа зохион бүтээдэг байсан даа.

Wednesday, October 9, 2013

Манай малын арьсны бүтэц их онцлогтой, ноолууртай адил давуу талтай

"Хос аз" ХХК-ийн захирал Н.Зоригттой Арьс ширний салбарт
тулгамдаж байгаа асуудлаар ярилцлаа.
- Арьс ширний салбарт ажилладаг хүний хувьд тулгамдаж байгаа асуудал юу байгааг хэлж өгөхгүй юу?
Манайх бол арьсны орон хэдий ч дэлхийн хэмжээнд байгаа түүхий эд, арьстай харьцуулахад маш бага хувийг эзэлдэг. Гэхдээ манай малын арьсны бүтэц маш онцлог, ноолууртай адил давуу талтай. Дэлхийн бөмбөрцөг дээр манайх шиг дөрвөн улирал тэнцүү орон байхгүй. улирал цаг агаар нь арьсны бүтцэд маш сайнаар нөлөөлдөг. Дулааны  мэдрэмжтэй арьс нь томорч жижгэрч, мэдрэмтгий мал ганцхан монголд л байдаг.

Friday, April 12, 2013

Лондонгийн төвөөс эртний Ромын эд өлгийн зүйлс олдов

This Roman carbatina shoe, made from a singular square of leather and antiquated between the late 1st Century and early 2nd Century AD, was unearthed in executive London. © Museum of London Archaeology

Sunday, January 13, 2013

Ancient Roman Kids' Shoes

Stephanie Pappas
Photos : Elizabeth Greene, University of Western Ontario
Just as today, for some young ones, footwear an indication of coolness
Source - http://www.msnbc.msn.com/id/50390534/ns/technology_and_science-science/#.UOxXjm_X62Y